Бямбасүрэн овогтой Пүрэвсүрэн нь Стартап Монголиа төрийн бус байгууллагад 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд тус хугацаанд 200 арга хэмжээ зохион байгуулаад байна. Мөн “Startup Weekend” олон улсын хөтөлбөрийн Монгол дахь үндсэн зохион байгуулагч, чиглүүлэгчээр ажиллаж тус арга хэмжээг Монголд 32 удаа зохион

байгуулсан. Дэлхийн банкны санаачлагаар хэрэгжүүлсэн “Code4GreenUB”, “Green Nation Challenge” , Швейцарийн хөгжлийн агентлагын “Youth Startup Project” , Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Nomad” төслүүдийн үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. Одоогоор “Стартап Монголиа” байгууллагад Үйл ажиллагаа хариуцсан захирал албан тушаалтай бөгөөд сүүлийн байдлаар “TechStars”-н хөтөлбөр “Startup Week” арга хэмжээг Монгол улсад зохион байгуулж байна.

Phone: (+976) 8000-2662

Email: puujee@swmongolia.com