БҮТЭЭГДЭХҮҮН

Уг платформ нь стартап болон энтрепренершипийн орчинд оролцогч талууд хоорондын уялдааг сайжруулах, цаашид харилцан хөгжих боломжийг бий болгох зорилготой юм. Энэ нь талуудын нэгдсэн мэдээллийг агуулах ба олон нийтэд нээлттэй.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Германы GFA консалтинг компаний хэрэгжүүлж буй “Залууучуудын Хѳдѳлмѳр Эрхлэлтийг Дэмжих” ​тѳслийн хүрээнд уг платформыг үүсгэн байгуулан хөгжүүлж байна. Төслөөс гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг бизнес санаагаа хөгжүүлж, бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг болох загвар схемийг боловсруулж, туршин хэрэгжүүлж байна. Мөн бизнес хѳгжлийн байгууллагуудыг чадавхижуулах, шинэлэг санаа бүхий гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Yepp.mn төслийн цахим хуудаснаас авна уу.

Startup аcademy нь  үүсгэн байгуулагч, энтрепренер, интрапренерүүдэд чиглэсэн ьэднийг амжилт гаргахад нь мэдлэг олгох, чадвахжуулах зорилготой олон улсын стандартад нийцсэн цогц сургалтын хөтөлбөр юм.

 

Үндсэн 3 төвшиний курс болон нэмэлт сургалтуудаас бүрдэх юм. Мэргэжилийн энтрепренерүүдэд байх шаардлагтай тухайн төвшиний ашиглаж болох мэдлэгүүдийг олгох юм.

Startup Mongolia ТТБ нь Дэлхий даяар сүлжээтэй, өндөр хэмжээнд төлөвшсөн бизнес хурдасгуур хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсын стартап эко системийг хөгжүүлэх үндсэн зорилготой байгууллага юм.
Энтрепренер хүсэл эрмэлзэлтэй хэнийг ч бид дэмжин ажиллаж, өндөр өсөлттэй бизнесийг бий болгоход нь бүх талаар дэмжин ажилладаг.

Бидний алсын хараа:

Монголд хүчтэй энтрепренер экосистем, хүрээллийг бий болгож дэлхийд өрсөлдөх Монгол компанийг дэмжих, бойжуулахад бидний алсын хараа оршино.

Бидний үйл ажиллагаа:

Стартап компаниудыг нээж, хөгжүүлж, дэмжиж, хөгжлийг нь хурдасгаж, хөрөнгө оруулах нь бидний гол үйл ажиллагаа юм.
Үүний төлөө бид 2011 оноос эхлэн тууштай ажиллаж, олон чамлахааргүй амжилтад хүрээд байгаа хамт олон билээ.